Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өргөтгөсөнтэй холбогдуулан хүдрийн ил уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаарлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор СБШ 250 маркийн өрмийн 24-р машиныг угсарч ажилд гаргалаа. Тус машин ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд жилд 72 мянган метр өрөмдөх хүчин чадалтай. Нэг удаагийн өрөмдлөгөөр 250 мм диаметртэй 32 метрийн гүн талбайг өрөмдөх хүчин чадалтай юм. Шинээр угсарсан өрмийн машинтайгаа нийлээд өрмийн 6 машин энд ажиллаж эхэллээ. Энэ машиныг угсрахад ХИУ-н Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсэг, цахилгааны хэсгийн ажиллагчид болон өрмийн хэсгийн машинч нар хамтран ажилласан байна.















