Зуны улирал эхэлж, секц дугуйланд хамрагдах хүний тоо, тэмцээн уралдаан цөөрсөнтэй холбоотой Эрдэнэт үйлдвэрийн Спорт ордон 6-р сарын 15-наас үйл ажиллагаагаа түр зогсоож урсгал засвар хийхээр төлөвлөжээ. Гэхдээ үйлдвэрийн ажиллагсад ихээр сонгон хамрагддаг бялдаржуулах, хийн дасгал, акуа фитнес зэрэг секц дугуйланг 7-р сарын 1 хүртэл ажиллуулна. Мөн гадна талбайд хичээллэх боломжтой секц дугуйлангуудыг хэвийн үргэлжлүүлэх юм байна.















