Засвар угсралтын цехийн хамт олон Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсгийн 3-р секцийн урсгал засварыг хуваарийн дагуу амжилттай хийж дуусгалаа. Энэ удаад хөвүүлэн баяжуулах машины дотор засвар, материал дамжуулах хоолойн элэгдэл гэмтлийг шинэчлэх, машинуудыг металл болон резинээр хуяглах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Тус хэсэг молибдений баяжмал дахин дамжуулах 183А,184А нососны хайрцаг угсрах ажлыг мөн хийсэн байна. Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн булинг дамжуулах хоолойн засварын ажлыг ч хийж дуусган хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ. Ирэх долоо хоногт Нунтаглан баяжуулах хэсгийн 2 секцийн урсгал засварыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.















