Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн дарга Хишигсүрэнгээр ахлуулсан Засвар механикийн заводын ажлын хэсэг саяхан БНХАУ-д болсон үзэсгэлэнд оролцож, техник технологийн судалгаа хийж, улмаар Хятадын компанитай хамтран ажиллахаар болжээ. Цутгуурын цехийн техник шинэчлэлийн судалгаа хийх зорилготой тус ажлын хэсэг Хятад улсын Хэбэй мужийн Цанчжу хотын насосны эд анги үйлдвэрлэдэг компани болон Шандон мужийн Чиндао хотын вакум хальсны тоноглолын үйлдвэртэй хамтарч ажиллахаар болж, үйл ажиллагаатай нь танилцжээ.
Засвар механикийн завод Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна бүтэээгдэхүүнээ зах зээлд гаргахад ихээхэн анхаарч байна. Тус завод 10 мянган төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ онд 6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох төлөвлөгөөтэй ажиллаж байна.















