Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс ХАБЭА ба 5С-г цехүүдэд нэвтрүүлэхээр шат дараатай үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тус станцын хэсгүүд энэ ажилд идэвхтэй оролцож ажлын байрны эмх цэгц, тохижилтод илүү анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ба 5С хэвшүүлэхийг зорьж байна. Тиймээс үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс Дулааны цахилгаан станцын хамт олныг ХАБ ба 5С–г хэрэгжүүлэгч жишиг хамт олон болгох зорилт тавин ажиллаж байна.















