Монгол улсын байгаль орчныг хамгаалах хууль, хог хаягдлын тухай хуулийг үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2016 оны 3-р сарын 22-ны өдрийн 143 тоот тушаалаар “Эко орчин-2016” уралдаан зарласан. Энэ уралдааныг компанийн хэмжээнд 8 сарын турш зохион байгуулахаар болжээ.
Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын авто засварын газрын хамт олон эко орчин бүрдүүлэхэд анхаарч гаднах талбайгаа цэцэрлэгжүүлж байна. Мөн ажлын байрны тоосжилтыг бууруулах, мод тарих ажлыг ч эхлүүлсэн байна. Тус хамт олон сургалт зохион байгуулж, хүлэмжийн үйл ажиллагаандаа ажилчдыг татан оролцуулсаар байна. Тэд цэцэгт байцаа, өргөст хэмх зэрэг 70 гаруй үрсэлгээг тарьжээ. Цэцэрлэгт байгууламжийн ажилд тус засварын газрын 11 бригадын 140 гаруй ажилчид хамрагдаж байна.
















