Баяжуулах фабрикийн хамт олон оны эхний 5 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна. Тус хамт олон оны эхний 5 сард 138 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, 3400 гаруй тонн зэсийн баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэжээ. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ бууралттай байгаа энэ үед нэг тонн зэсийн үнэ 4000 ам доллар/тоннд хүрвэл хэрхэн ажиллах талаар тэд төлөвлөгөө гарган бэлтгэл ажилдаа орсон байна.















