Эрдэнэт үйлдвэрийн Холбоо мэдээлэл технологийн автоматжуулалтын цехийн хамт олон үйлдвэрийн нийт ажиллагсдаас үндсэн дугаартай буюу 993510..тай дугааруудын төлбөрийг үйлдвэрээс төлдөг байсныг түр хязгаарлан тухайн ажилтны цалингаас төлбөрийг төлүүлэх журмаар эдийн засгийн хэмнэлт гаргах ажил зохион байгуулжээ. Өмнө нь дээрх төлбөрт Эрдэнэт үйлдвэр сард 20-25 сая төгрөгийг Мобиком корпорацид төлдөг байсан бол дээрх үйл ажиллагааны хүрээнд Мобиком корпорацитай шинэчилсэн гэрээ байгуулснаар сард 11-12 сая төгрөг хэмнэдэг болсон байна.
















