Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Хаягдлын аж ахуйн хаягдал тээвэрлэх ПК8-р шугам хоолой бөглөрчээ. Тиймээс үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахын тулд Засвар угсралтын цехийн бригад 1200 м-ийн шугам хоолойн бөглөрлийг арилгаж, засварлах ажлыг гүйцэтгэж байна. Засварын бригад 2 хэсэг болон ажиллаж, дээрх шугам хоолойн 6 метрийг нь авч цэвэрлэгээ хийж байна.


















