Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт сувилал” цогцолбор саам эмчилгээний газруудтай жил бүрийн зун хамтран ажилладаг. Энэ зун “Чулуут” сувилал саам эмчилгээнээс гадна бариа засал, бумба тавих болон эрүүл, зөв хооллолтын эмчилгээг хавсран хийхээр төлөвлөжээ. Үйлдвэрийн ахмадууд “Чулуут” саам сувилалд эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгөөр 10 хоног амарна. Үүний 200 мянган төгрөгийг нь аймгийн Халамж үйлчилгээний төвөөс буцаан олголтоор авах боломжтой юм байна. Амрагчид саам сувилалд хүүхдүүдтэйгээ хамт амрах тохиолдол элбэг байдаг. Тиймээс хүүхдүүдэд зориулсан шар сүүнд оруулах, сульдаанаас сэргиийлэх, чийрэгжүүлэх зэрэг нэмэлт эмчилгээнүүд мөн хийгдэнэ.


















