Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангийн хамт олон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хянаж ажиллах зорилгоор тээврийн хэрэгслүүддээ “ногоон карт” хэрэглэж хэвшээд байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багаас дэвшүүлсэн 9 зорилтын нэгд осол аваараас ангид байх тухай заасан байдаг. Үүний дагуу Эрдэнэт үйлдвэрийн хамт олон ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, дүрэм журамдаа өөрчлөлт оруулж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах зорилгоор ногоон картны системийг цехийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслүүдэд нэвтрүүлэн ажиллаж байна. Цехийн хэмжээнд 30 гаруй тээврийн хэрэгсэл харьяалагддаг бөгөөд өдөрт 10 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог. Геологи хайгуулын ангийн тээврийн хэрэгслүүд Үйлдвэрийн дүүргээс гарахад хөдөлгөөний аюулгүй байдлын журмын дагуу ногоон карт авч, ажлаа дууссаны дараа хүлээлгэн өгдөг болжээ. Энэ системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг бүрэн хянах боломж бүрджээ.


















