1994 оноос зохион байгуулагдсан “Монгол Ралли-2016" уралдаан 5-р сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотод боллоо. Тэмцээнд оролцогчид Монголын үндэсний олимпийн хорооноос гараанд гарч 4 өдрийн турш 1500 км зайд уралдлаа. Тэмцээн: УАЗ-469, 4 дугуйт, жийп, мотоцикл, жижиг тэрэг зэрэг 5 төрлөөр зохион байгуулагдаж, нийт 30 гаруй байгууллагын 60 гаруй тамирчин оролцжээ. Тамирчид Улаанбаатар - Өгий нуурын чиглэлд уралдаж шилдгүүдээ тодруулсан байна. Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн байгууллагын жолооч Л.Эрдэнэзориг, Засвар механикийн заводын программист Э.Энхбаатар нар өөрсдийн нөөц бололцоогоор машинаа тоноглон уг уралдаанд оролцож 3-р байр эзэлж, хүрэл медаль хүртжээ. Уралдааны автомашины тоноглолыг үйлдвэрийн залуус ур чадвараа ашиглан хийжээ.



















