Эрдэнэт үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр найдвартай ханган ажилладаг цахилгаан цехийн хамт олон үйлдвэрийн цахилгаан хангамжийн асуудлыг чухалчилж, ус өргөх 3-р станцад байрлах өндөр хүчдэлийн дэд станцад ОХУ-д үйлдвэрлэсэн ВГТ маркийн 110 кВ-ын 2 элегазан таслуур суурилуулж байна. 40 гаруй жил ажилласан өндөр хүчдэлийн ОД,КЗ-ийн бүрдэл таслуурыг тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд 5-р сарын 26-наас эхлэн сольж суурилуулж байна. Таслуур одоогоор хэвийн ажиллаж байгаа бөгөөд таслуурын угсралт тохируулгын 2 дахь ажил 80%-тай байна. Энэ ажлыг гүйцэтгэснээр өндөр хүчдэлийн гэмтэлтэй хэсгийг сүлжээнээс хязгаарлах юм. Улмаар үйлдвэрийн хэмжээнд цахилгаан түгээх үйл ажиллагаа илүү найдвартай болж, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх боломж бүрдэж байна.


















