Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хүүхдүүдээс тухайн жилдээ сурлага, урлаг, спортоор манлайлан амжилт гаргасан хүүхдүүдэд Эрдэнэт үйлдвэрийн захиргаа хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзалт ярилцлага хийдэг уламжлалтай. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хүүхдүүдээс энэ жил 20 шилдэг хүүхдийг Хүний нөөцийн хэлтэс сонгон авчээ. Ерөнхий захирал Ц.Даваацэрэн тэдгээр хүүхдүүдтэй энэ сарын 2-нд уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүллээ.
Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын хүүхдүүдээс бусдыгаа манлайлан амжилттай суралцаж байгаа эдгээр хүүхдүүд өөрсдийн амжилтын талаар ярьж, авьяасаа үзүүлж энэ цаг мөчийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Уулзалт ярилцлагын төгсгөлд Ерөнхий захирал шилдэг хүүхдүүдэд дурсамж, гарын бэлэг гардуулж, “Найрамдлын эрдэнэс” зуланд амрах эрхийн бичгээр урамшууллаа.




















