Усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн аврага шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд Спорт цогцолборт болж, шилдэг тамирчиддаа шалгарууллаа. Тэмцээнд нийт 6 клубын 65 тамирчин оролцлоо. Тэмцээнд түрүүлсэн тамирчинд Канад улсад зохион байгуулагдах усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон байна. Усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн аврага шалгаруулах тэмцээний багийн нийлбэр дүнгээр 1-р байранд Хангарьд спорт клуб , 2-р байранд Орчлон виста, 3-р байранд Баянгол спорт клубын тамирчид тус тус шалгарлаа. Мөн энэ үеэр Хангарьд клубын тамирчин Олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөн, Спортын мастер Б.Есүй нарт Рио-2016 олимпод Монгол улсаа төлөөлөн оролцох урилга ирснийг албан ёсоор зарлалаа.

















