Орхон аймгийн хэмжээнд хөгжлийн хүнд ба хөнгөн хэлбрийн бэрхшээлтэй 360 гаруй хүүхэд байдаг гэсэн дүн мэдээ байдаг. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн хамт олон Олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны Хүүхэд хөгжлийн төвд өнөөдөр сэтгэлийн бэлэг гардууллаа. Баяжуулах фабрикийн хувьд өнгөрсөн жилээс тус төвтэй хамтран ажиллах болсон. Хамтын ажиллагааны хүрээнд 2015 онд гал тогооны хэрэгслээр хангасан бол энэ жилийн хувьд гадна зам, талбайг засварлах юм байна.

















