Чанар хяналтын хэлтсийн нэг алба болон үйл ажиллагаа явуулж байгаа хэмжил зүйн алба нь Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ашиглагдаж байгаа 7000-8000 гаруй хэмжих хэрэгсэлд шалгалт, тохируулга, засварын ажлыг гүйцэтгэдэг. Хэмжил зүйн алба нь цахилгаан, радио, цул шугам өнцөг, дулааны техник гэсэн 4 лабораторитой. 1000-1500 орчим хэмжих хэрэгсэлд засвар үйлчилгээ хийдэг тус хамт олон энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөг биелүүлжээ. Тэд 2016 он гарсаар төлөвлөгөөт засваруудаа амжилттай гүйцэтгэхээс гадна техник, тоног төхөөрөмжийн шалгалт, үйлчилгээний ажлыг дуудлагаар гүйцэтгэж байна.



















