Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикаас “Манлайлагч хамт олон” болзолт уралдааныг жил бүр хэсгүүдийнхээ дунд зарладаг. Бүтэн жилийн турш үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн байдал, соёл, урлаг, спортын үйл ажиллагаанд хамт олноо манлайлж идэвх зүтгэл гаргасан байдал зэрэг хэд хэдэн шалгуурыг харгалзан тэд шилдэг ажилчдаа тодруулжээ. Баяжуулах фабрикийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран шалгаруулсан манлайлагч хамт олноо Манжуур хот руу 5 хоног, 5 өдөр аялах эрхээр шагнасан байна. Тус цехийн Бутлан тээвэрлэх хэсэг, Шүүн хатаах хэсэг, Нунтаглан баяжуулах хэсгийн нийт 36 ажилтан энэ сарын 26-нд аян замдаа гарлаа.


















