“Хаан хүнс Эрдэнэт” компани чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх баримт бичгийг боловсруулах зорилгоор чанарын хяналтын баг байгуулан ажиллажээ. Тэд чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зорилгоор чанарын менежер шинээр томилон 1500 м2 талбай бүхий хоол үйлдвэрлэлийн орчинд их засвар хийж, ажлын байранд цэвэр, бохир орчны ангилан ялгалтыг шийдэж, чанарын стандартын шаардлагуудыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд саяхан чанарын удирдлагын тогтолцооны стандартын гэрчилгээ гардан авлаа.
















