Аймгийн хэмжээнд мал, түүхий эдийн худалдааг нэг цэгт төвлөрүүлэх зорилгоор засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мал, арьс шир, түүхий эдийн ил задгай худалдааг нэг цэгт төвлөрүүлснээр зориулалтын бус орчинд хийгддэг мал нядалгаа цэгцтэй болох юм. Малчид 5,6-р сард малаа вакцинжуулдаг. Тарилга вакцинд хамруулсан малын махыг 14-45 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Тиймээс дээрх ажлын хэсэг үүнд анхаарал хандуулж зэргэлдээ аймаг сумдын тамгын газруудад албан бичгээр шаардлага хүргүүлж, Орхон аймагт ирж худалдаалагдаж буй малын гарал үүслийн бичигт шалгалт явуулж байна.


















