Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 21-р хуралдааныг энэ сарын 25-ны өдөр зарлан хуралдуулж, Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн явц, газрын харилцааны талаар 2014 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, ирэх онд баримтлах бодлого, ИТХ-ын байгууллагын 2014 онд хийсэн ажлын тайлан зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Ардын хувьсгалын 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг 12-р сарын 10-ны өдөр хуралдуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан байна.
У.Цэрэнбат

















