Авто тээврийн байгууллагын Тусгай зориулалтын машин механизмын гараажийн өндөр настнууд “Ажлын байр-Миний гэр” уриан дор хэсгийнхээ гадна талбайд мод тарьжээ. Тус хэсгийн ахмадууд хоёр дахь жилдээ мод тарьсан бөгөөд ногоон төгөл байгуулах зорилготой аж. “Би АТБ-д 21 жил ажилласан. Энэ хэсгийн ахмадуудын ахлагчаар ажилладаг. Манай АТБ-д 470 гаруй өндөр настан бий. Бид гавьяаныхаа амралтанд гарсан хүний тоогоор шар хуайс, хар мод, улиас тарилаа. Ажиллаж явсан газраа мод тарьсандаа сэтгэгдэл өндөр байна. Залуустайгаа уулзахад өнгөрсөн дурсамж сэргэх шиг боллоо” гэж АТБ-ын ахмад ажилтан С.Түвшинжаргал ярилаа.
















