ОХУ-ын сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэртэй танилцав

ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид МСНЭ-ийн анхдугаар форумд оролцож, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын үндэсний радио, телевизийн ВГТРК агентлагийн орон нутаг дахь салбарын 18  сэтгүүлч Монгол улсад ажиллалаа. ОХУ-ын  сэтгүүлчдийг найрамдлын хот Эрдэнэтэд ирэхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлин тэргүүтэй удирдлагууд Оюу танхимд хүлээн авч үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв. Дараа нь сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах фабрикийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.Энэ үеэр бид  ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Өнөбилэгттэй уулзахад: “2016 онд Монгол улсын Засгийн газрын 2-р тогтоолоор Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн дагуу хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд форум зохион байгууллаа. Монгол улсыг гадаадад сурталчлах ажлын хүрээнд  ОХУ-ын сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэр болон манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, түүх,  соёл, урлагийн салбартай танилцаж байна. 1988 онд Монгол-Зөвлөлтийн сэтгүүлчдийн анхдугаар чуулган болж, Хөвсгөл далайн экологийн асуудлаар хуралдаж байснаас хойш 28 жил хоёр орны сэтгүүлчид форумын түвшний арга хэмжээ зохион байгуулаагүй. Удаан хугацаанд зогсонги байсан харилцааг сэргээж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжийг бүрдүүлсэн Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн бүх талын дэмжлэгт талархаж буйгаа форумд оролцогсод илэрхийлсэн. Манай хоёр орны ард түмний уламжлалт найрсаг харилцааг улам бүр хөгжүүлэхэд сэтгүүлчид тэргүүлэх үүрэгтэй оролцох ёстойг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд онцолж, үйлдвэрлэлийн амжилтуудаас хөрш орны хэвлэл мэдээллийнхэнд тайлагналаа” гэв.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %