Эрдэнэт хот "Сүхбаатарын одон"-т хот боллоо

     Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж,  1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд  үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийн шинэ үе эхэлсэн юм.
     Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын үйл ажиллагаа Монгол улсын Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн. Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Орхон аймгийн удирдлагууд,  анхдагч илгээлтийн эзэд оролцлоо. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийн шагналыг аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд  хүндэтгэлтэйгээр гардуулсан юм.
     Төрийн дээд шагнал алтан гадас одонгоор Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын түлш дамжуулах хэсгийн мастер Ү.Нямаа, Материал техник хангамжийн баазын ахмад настан Ж.Энх-Амгалан, Баяжуулах фабрикийн аж ахуйн хэсгийн дарга Т.Пүрэвдорж, Авто тээврийн байгууллагын жолооч Ч.Алтантовч, Уурхайчин соёлын ордны ахмад ажилтан Т.Байгалмаа нарын 46 хүнийг шагнаж урамшууллаа. Хөдөлмөрийн хүндэт медалиар Технологийн сургуулийн захирал С.Эрдэнэбат, Холбоо мэдээлэл технологи ба автоматжуулалтын цехийн холбооны хэсгийн дарга Д.Баярмагнай, засвар механикийн заводын ажилтан Б.Баатархүү нарын 25 иргэнийг хотын түүхт ойг тохиолдуулан шагнаж баяр дээр баяр нэмлээ.
     Олон сайхан үйл явдал давхцаж буй баярын энэ өдөр бас нэгэн томоохон үйл явдал тохиосон нь Эрдэнэт хотыг  "Сүхбаатарын одон"-оор шагнах ёслолын ажиллагаа байлаа. Орхон аймаг, Эрдэнэт хот маань түүхт 40 жилийн ойн энэ өдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдлаа.  Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгcөн юм.
     Эрдэнэт хотын түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны үеэр хүүхэлдэйн  урлагийн их наадмын тоглолт, Эрдэнэтийн бал 2016 үзүүлэх тоглолт Амарын  талбайд болж, Хангарьд спорт ордонд  баярын хурал хүндэтгэлийн концертийг зохион байгууллаа. Баярын хурал хүндэтгэлийн концертонд Эрдэнэт хотын удирдлага, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ОХУ-аас эрдэнэт хотод суугаа консул Регзын ракшаевич ракшаев, Эрдэнэт үйлдвэрийн удирдлага тэргүүтэй эрхэм хүндэт зочид хүрэлцэн ирлээ. Энэ үеэр хотын 40 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан хотын захирагчийн алба, хот тохижуулах газар, Боловсрол соёлын газар, РСЦ компани, Жавхлан харгуй, Ачлалт нар өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллагыг шилдэг байгууллагаар өргөмжилж, мөнгөн шагнал гардууллаа. Мөн хотын түүхэн хөгжил, бүтээн байгуулалтанд оруулсан хувь нэмрийг үнэлэн Самдангийн Зоригт, Шаарийбуугийн Ганбат, Доржийн Баясгалан нарыг  Эрдэнэт хотын хүндэт иргэн медалаар шагнасан юм. Уурхай даган сүндэрлэсэн хотын 40 жилийн ойд зориулан Эрдэнэт үйлдвэр цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлж нийт уурхайчдын өмнөөс халуун баяр  хүргэж, микроавтобус бэлэглэлээ.
     Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр өргөн дэлгэр болж, хүндэтгэлийн концертийг олон нийтэд толилууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Уурхайчин соёлын ордны соёл олон түмний секторын эрхлэгч Даваагийн Ганчулуун, Тэмүүлэл сургууль цэцэрлэгийн захирал боловсролын байгууллагын ахмад ажилтан Цээсүрэнгийн Ариунаа, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны орхон аймгийн зөвлөлийн зөвлөх Дүгэрсүрэнгийн Банзрагч, цагдаагийн газрын ахмад ажилтан Шагдарын Гэрэлчулуун, Аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Буянтын Нацагдорж нарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Хүндэтгэлийн урлагийн тоглолтонд “Уурхайчин” соёлын ордны Эрдэнэт дуу бүжгийн чуулгын уран  бүтээлчид, Говь сүмбэр аймгийн “Боржигон” чуулгын уран бүтээлчид, Эрдэнэт үйлдвэрийн авьяастнууд болон аймгийн ЕБС, соёлын төвийн уран сайханчид оролцож мюзикл тоглолтоор үзэгчдэд бэлэг барьлаа.



 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %