Эрдэнэт үйлдвэр шилдэг татвар төлөгчөөр шалгарч “Хөх дэвтэр”-ийн эзэн боллоо

     Эрдэнэт үйлдвэрийн 2015 оны ажлын амжилтыг үнэлэн Монголын татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийн  эзнээр тодруулжээ. Гааль, татварын  ерөнхий газрын дарга Пүрэв тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 13-нд Эрдэнэт хотод хүрэлцэн ирж Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олны хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлсэн энэхүү шагналыг үйлдвэрийн удирдлагуудад гардуулан өглөө.
     Эрдэнэт үйлдвэр 2015 онд улсын болон орон нутгийн төсөвт 343 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн амжилтаар  монгол улсын шилдэг татвар төлөгчөөр  шалгарсан байна. Санхүү эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Эрдэнэт үйлдвэр бизнесийн амжилтаараа бусад компаниудыг манлайлан ажиллаж байгаад талархаж, Монголын төр, засаг Эрдэнэт үйлдвэрийг эх орны эдийн засгийн тулгуур багана хэмээн үнэлж байгааг Гааль, татварын  ерөнхий газрын дарга Пүрэв энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. “Хөх дэвтэр” шагнал гардуулсан албаны хүмүүс Эрдэнэт үйлдвэрийн хамт олны цаашдын ажилд улам өндөр амжилт хүсэв.
     Монголын татварын албаны “хөх дэвтэр” шагнал үндсэн хэд хэдэн шалгууртай. Тухайлбал, татвар төлөгчид орлого, татвараа үнэн зөв тодорхойлон тайлангаар ногдсон татвараа тогтоосон хугацаанд улс, орон нутгийн төсөвт төлөх, дэвшилтэт техник технологи, инновацийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах зэрэг олон шалгуурыг харгалзан дээрх шагналыг олгодог онцлогтой ажээ. Эрдэнэт үйлдвэр “хөх дэвтэр” шагналын олон шаардлагыг ханган ажиллахын зэрэгцээ эдийн засгийн хямрал үргэлжилсээр байгаа сүүлийн жилүүдэд хэмнэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг амжилтаар дээрх нэр хүндтэй шагналыг хүртсэн байна.


Э.Мөнх-Уянга
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %