2016 оны үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийн хүрээнд Автотээврийн байгууллагын Технологийн тээврийн хэсэгт БелАЗ-75131 маркийн 130 тн даацтай хоёр өөрөө буулгагч авто машин шинээр ирлээ. Энэхүү 130 тоннын Даацтай БелАЗ-75131 маркийн Өөрөө буулгагчийг Технологийн тээврийн Засварын газрын бүтээлч хамт олон 24 цагийн турш мэргэжлийн өндөр түвшинд угсарч хугацаанаас нь өмнө, 2016 оны 5-р сарын 9-нд ажилд гарахаар хүлээлгэн өгсөн байна.















