Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн шав тавих ёслол боллоо

     Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад 48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулан өргөтгөснөөр үйлдвэрийн эрчим хүчний зардал, эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой ажил болох юм. Энэхүү төсөл нь Монгол улсад өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах дотоодын эх үүсвэрүүдийг бий болгох, импортоор авдаг эрчим хүчний хэрэглээг бууруулах төрийн бодлотой нийцэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. “Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад өргөтгөл хийж, суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах нь тус станцын ажиллагсдын олон жилийн хүсэл зорилго болж ирсэн. Харин энэ хүсэл эрмэлзэл өнөөдөр биелэлээ олж, өргөтгөлийн ажил эхлэх болсонд сэтгэл өндөр байгаа”-гаа Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу өргөтгөлийн шав тавих ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Тус ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 1-р орлогч Кутлин Борис Алексеевич, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, худалдааны асуудал хариуцсан орлогч Б.Болдбаатар, нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Төслийн ерөнхий удирдагч Лию Хуа, төслийн удирдагч Сүн Хай Лүн, зураг төслийн институтын орлогч Цун Шень болон албаны бусад хүмүүс, дулааны цахилгаан станцын ажилчид оролцлоо. Тус өргөтгөлийн ажлыг Хятад улсын Harbin electric international компани 18 сарын туршид гүйцэтгэх бөгөөд тус компани нь энэ чиглэлээр олон улсад нэр хүндтэй, туршлагатай компани ажээ.
     Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-д өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийх шийдвэрийг хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн 48-р хурлаар гаргасан байна. Тус станц нь 1976 оны 11-р сард “Төв уурын зуух нэртэй байгуулагдаж, 1978 онд Дулааны станц,  2012 онд төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болсноор Дулааны цахилгаан станц болон өргөжиж ирсэн түүхтэй.   Тэгвэл тус станц үүсэн байгуулагдсны 40 жилийн босгон дээр хүчин чадлаа нэмэгдүүлж, өргөтгөлийн ажлыг эхлүүлж байгаа нь нэгэн түүхэн үйл явдал болж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %