Энэ сарын 24-ний өдөр “Хангарьд” паласт ОХУ-ын Буриад улсын циркчдийн тоглолт болж өнгөрлөө. Агаарын гимнастик, акробат, алиалагчид, цагираг, олстой тоглолтыг чадварлаг үзүүлсэн тоглолт байлаа. 2 удаа манай хотын иргэдэд зориулсан энэ удаагийн тоглолт нь Монголд хийж буй анхны тоглолт бөгөөд манай циркчидтэй цаашид хамтран ажиллах юм байна. Энэ удаагийн айлчлан тоглолтыг уг циркийн уран сайхны удирдаач Туяана Молоновна Дагданова ахалж яваа ба манай хотоос Хүүхэд залуучуудын театрын цирк ангийн зөвлөх багш, циркчин Д.Баатар хамтран зохион байгууллаа. Тоглолтыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс ивээн тэтгэсэн байна.