Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар манай аймагт бий болгосон томоохон бүтээн байгуулалт Медипас эмнэлгийн нээлт 5-р сарын 7-нд болно. Медипас эмнэлгийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуугаар ахлуулсан ажлын хэсэг ажилдаа оржээ. Энэхүү үйл ажиллагаанд Төр засгийн удирдлага, Эрүүл мэндийн яамны төлөөлөл, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд, Японы Ерөнхий сайдын зөвлөх, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж байгаа түнш байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм. Эмчилгээ оношилгооны орчин үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү эмнэлэг орон нутагт анхных бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид аймгийн ард иргэдийн эрүүл энхийн төлөө ийнхүү томоохон бэлэг барьж байгаа аж.