Баяжуулах фабрикийн нунтаглан баяжуулах хэсгийн хаягдал усаа дахин ашиглах судалгаа хийж байна. Энэ ажлын угсралт тохируулгыг 8-р сард хийхээр төлөвлөжээ. Туршилт амжилттай болбол импортоор авдаг өндөр үнэтэй тоног төхөөрөмж хэрэглэхгүй болох, насосны ашиглалтын хугацааг уртасгах давуу талтай юм.