Медипас эмнэлэг үйлдвэрийн ажиллагсдыг урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулна

     Эрдэнэт үйлдвэрийн нийт ажиллагсдыг 4-р сарын 4-нөөс эхлэн Медипас эмнэлгийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар боллоо. Үйлдвэрийн 6 мянган ажилтан, Эрдсүлж, РСЦ комапни болон мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн осол, хурц хордлогоос шалтгаалан хувь тогтоолгосон 460 гаруй хүн, үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарсан 1780 хүн буюу нийт 8 мянга гаруй хүнийг дээрх үзлэгт хамруулах тухай асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2016 оны 3-р сарын 21-ний өдрийн А/140 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн байна.
     Тус эмнэлгийн Урьдчилан сэргийлэх төв саяхан ашиглалтанд орсон бөгөөд юуны түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдыг үнэ төлбөргүй үзэж оношлохоор болжээ.  Багц оношилгооны үнийн дүн нь дунджаар 300-400 мянган төгрөг байх ба Монголд хамгийн сүүлийн үед нэвтэрсэн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр манай үйлдвэрийн ажиллагсад ийнхүү оношлуулах боломж бүрдэж байна. Эхний ээлжинд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажиллагсдаа үзлэгт хамруулна. Эрдэнэт үйлдвэрийн бусад цех нэгжийн ажиллагсдыг энэ оны 6-р сарын дунд үе хүртэл графикийн дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.
     Ер нь Эрдэнэт үйлдвэр жил бүр бүх ажиллагсдаа эрүүл  мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. 2015 онд Эрдэнэт сувиллын цогцолбор үйлдвэрийн ажиллагсдын 93 хувь буюу 5543 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Харин энэ жилээс дэлхийн жишигт нийцсэн өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжөөр оношлуулах боломж ийнхүү нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг төрлийн үзлэг оношилгооны үнээр чанартай, цогц үйлчилгээ авах  боломжийг Эрдэнэт үйлдвэр ийнхүү ажиллагсаддаа олгож байна. Цахим системд холбогдсон учраас Медипас эмнэлэгт хийлгэсэн урьдчилан сэргийлэх үзлэгийн оношийг “Эрдэнэт сувилал” цогцолбороос ч авах боломжтой юм.




 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %