Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2015 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд төлөвлөгдсөн ажлын талаар хэлэлцлээ. Ирэх онд 5 зорилтын хүрээнд 300 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Мөн Зөвлөлийн хурлын үеэр 2014 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар хэлэлцсэн юм. Энэ онд 5 үндсэн чиглэлийн хүрээнд 350 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс биелэлт урьдчилсан байдлаар 85 хувьтай байгааг мэдээллээ. 2014 оны үндсэн чиглэлд Орон нутгийн хөгжлийн сангаас 11 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр тусгагдсан ч төсвийн тодотголоор 7 тэрбум төгрөг болж буурчээ. Харин ирэх оны төсвийг 12-р сарын 4-нд хуралдах аймгийн ИТХ-ын хуралдаанаар нээлттэй хэлэлцэж батлахаар болов. Мөн хэмнэлтийн бодлогын хүрээнд ирэх онд ямар нэгэн ой тэмдэглэхээс татгалзлаа.
















