Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компаний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөлийн ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Орхон аймгийн дулааны цахилгаан станц байгуулагдаад 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг СС-50 мигаватын турбогенератороор өргөтгөх ажил нэг жилийн турш үргэлжилнэ. Нийт 53 сая долларын төсөвтэй юм байна. Дулааны станцыг өргөтгөснөөр 2040 он хүртэл хотын цахилгаан дулааны хэрэгцээг найдвартай хангах боломжтой болно.