Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журамд жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх 7 хоногийн пүрэв гарагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг хийдэг. Энэ сургалт нь гамшиг ослын үед өөрийнхөө аюулгүй байдлыг хангах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилготой юм. Дуут дохио өнөөдөр 16 цагт дуугарсан бөгөөд энэ үеэр компанийн ажиллагсад албан тасалгаанаасаа гарч зогсон гамшгийн үеийн бэлэн байдлыг хангаж сургуулилтанд оролцлоо.




















