Энэ онд хайгуулын ажлын цар хүрээ өргөжсөнөөр химийн шинжилгээний ажил түрүү жилийнхээс 1,5 дахин нэмэгджээ. Оны эхний 11 сарын байдлаар түрүүчийн онуудад бүтэн жил хийсэн ажлаас давсан химийн шинжилгээний ажил хийсэн байна. Хайгуул хийх ордын агуулга болон хүрэх үр дүнг химийн шинжилгээгээр тодорхойлдог. Ажлын өндөр ачаалалтай үед хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг ч манай бүтээлч хамт олон шантралгүй шаргуу хөдөлмөрлөж байна гэж Химийн төв лабораторийн эрхлэгч Б.Анхзаяа ярилаа.
Я.ЭНХТУЯА















