Эрдэнэт үйлдвэр ХХК нь Mонгол улсын оюуны өмчийн бодлоготой анхны компани боллоо

Саяхан Хөгжлийн хэлтсийн инновацийн төв нь Компанийн оюуны өмчийн бодлого, түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны журмуудыг боловсруулан гаргасан. Энэхүү бодлогын баримт бичгийн агуулга, ач холбогдлын талаар ХХ-ийн ИТ-ийн координатор Д.Энхтунгалагаас тодрууллаа.    

     Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн оюуны өмчийн бодлогын баримт бичигт ажилтаны мэдлэг, туршлага, оюун санааны болоод сэтгэлгээний ур чадвар нь компанийн хөгжлийн түлхүүр, үнэт зүйл гэж тодорхойлон, компанид оюуны өмчийн соёлыг төлөвшүүлэх, оюуны өмчийг бүтээх, хамгаалах, ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах зэрэг өргөн хүрээ бүхий олон талт харилцааг зохицуулах цогц баримт бичиг болсон юм.  Компанийн оюуны өмчийн бодлогын хэрэгжилтийг хангах үндсэн 4 журам батлагдсан. Үүнд:  
     Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны журам нь шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хэрэгжүүлэх, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, импорт орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх мэдлэгийг бий болгож, менежмент хийх үйл ажиллагаатай холбогдон гарах харилцааг зохицуулсан.    
     Компанийн санхүүжилтээр гүйцэтгэсэн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг эзэмших, ашиглах журам нь шинэ бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэснээр эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг бий болгох, үр дүнгийн ашгийг хувиарлахтай холбогдон гарах харилцааг зохицуулсан.
     Компанийн шинжлэх ухаан, технологи, инновацийн сангийн журам нь компанийн оюуны өмчийн бодлогын хүрээнд шинжлэх ухаан, техник, инновацийн зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, төслийн үр дүнгээр хэрэгжүүлэгч нарыг урамшуулах, сангийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавихтай холбогдон гарах харилцааг зохицуулна.      
     Ерөнхий захирлын нэрэмжит “Инноватор” цомын эзэн баг, хамт олныг шалгаруулах, урамшуулах журам нь компанийн оюуны өмчийн бодлогыг хэрэгжүүлэх хүчин болж чадахуйц мэдлэг, чадамж, туршлага, ур чадварт тулгуурласан хамтын ажиллагааны үр дүнгээр бий болсон бүтээлийн гүйцэтгэлийг үнэлэн, үр ашгийг тооцон урамшуулахад  холбогдон гарах харилцааг зохицуулна.    
     Энэхүү журмууд батлагдан гарснаар өмнө нь мөрдөж байсан Монгол–Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрт шинэ бүтээл, ашигтай загвар, шинжлэх ухаан техникийн дэвшлийн ололтыг нэвтрүүлэх тухай журам, Монгол–Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Эрдэм шинжилгээ,  туршилт судалгаа,  зураг төслийн ажил болон хөрөнгө оруулалтын төслийг нэгтгэн төлөвлөх, хянах, тайлагнах журам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бүтээмж инновацийн журам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бүтээмж инновацийн сангийн түр журмууд хүчингүй болж байгаа юм.
     Ерөнхий захирлын 2013 оны 6-р сарын 24-ний А/346 тоот тушаалаар байгуулагдсан “Шинжлэх ухаан, техник, инновацийн зөвлөл” нь шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааг бүхэлд нь удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллана.
     Хөгжлийн хэлтсийн Инновацийн төв нь, оюуны өмчийн бодлогын цогц баримт бичгийн хэрэгжилт,  зохион байгуулалтыг ханган ажилласнаар  шинжлэх ухаан техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх чиглэлээр гадны байгууллагаар гүйцэтгүүлдэг гэрээт ажлын зардал  буурах, компанийн дотоодын нөөц, боломжинд тулгуурлан хийгдсэн судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, техник технологийн сайжруулалтыг хийхэд дэмжлэг үзүүлснээр ажиллагсдад хийж бүтээх эрч хүч, сурч мэдэх хүсэл эрмэлзлэл төрүүлэхээс гадна төсөл хэрэгжүүлэлтийн үр дүнгээр урамшуулал хүртэж орлогоо нэмэгдүүлэх таатай боломжийг нээж өгснөөрөө энэхүү баримт бичгийн давуу тал юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %