Булган аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурах ёслол болов

     Өнөөдөр Булган аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Үйлдвэрийн ерөнхий захиргааны 2-р байрны Оюу танхимд болсон уг арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн,  Ерөнхий захирлын  худалдааны асуудал хариуцсан орлогч  Б.Болдбаатар, Ерөнхий захирлын  хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбуу нар, Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат, засаг даргын орлогч Д.Чимгээ, болон Булган аймгийн Засаг даргын тамгын газрын зарим хэлтэс албадын удирдлагууд оролцлоо. Уг ёслолын арга хэмжээний эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлсэн үгэндээ: Эрдэнэт үйлдвэр анх Булган аймгийн нутаг дэвсгэр дээр байгуулагдаж байсан. Үйлдвэрийг дагаж Эрдэнэт хот, Орхон аймаг үүсч хөгжсөн түүхтэй. Манай үйлдвэрийн зарим нэгж хэсэг одоо ч Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Бид өнгөрсөн 2015 онд улсын төвлөрсөн төсөвт 306 тэрбум төгрөгийг, орон нутгийн буюу Орхон болон Булган аймгийн төсөвт 43 тэрбум төгрөгийг, нийгмийн даатгалын санд 34 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүллээ. Энэ тоо баримт нь манай компанийн эдийн засгийн үр өгөөжийг харуулж байгаа бодит жишээ юм. Булган аймгийнхантай бид  хамтран, бие биенээ дэмжин ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын үйл ажиллагаа улам өргөжүүлж, илүү тодорхой болгоно гэж хэллээ. Харин Булган аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат Эрдэнэт үйлдвэртэй харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурах болсондоо баяртай байгаагаа хэлээд цаашид дэд бүтэц зам засварын олон ажлуудыг эхлүүлэхэд нааштай алхам болж байгааг онцлон Эрдэнэт үйлдвэрийнхэнд ажлын амжилт хүслээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %