Баяжуулах фабрик шинэ ажилчдаа хүлээн авч уулзав

     Баяжуулах фабрикийн захиргаанаас шинээр ажилд орсон ажилтнуудаа  гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх зорилгоор  цагдаагийн ажилтан, хуульчдыг урьж яриа таниулга хийв. Уг хуралд шинээр ажилд орсон 110 гаруй хүн хамрагдав. Энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн хуульч Б.Одгарьд хууль дүрэм, “Эрдэнэт” үйлдвэрийн дотоод журмыг тайлбарлахын зэрэгцээ Хуулийн хэлтэс “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчдад хууль эрх зүйн зөвлөлгөө, туслалцаа үзүүлдэг тул шаардлага гарвал манайд хандаарай гэв. Орхон аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Н.Саранцэцэг, Орхон аймагт болон  “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчидтай холбоотой  гарч буй гэмт хэрэг зөрчлийн талаар сургамж болгох үүднээс ярив. Энэ үеэр ажилчдын  цалин, урамшууллын систем, цалинг хэрхэн бодож олгодог талаар  эдийн засгийн албаны ажиллагчид  дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн  Баяжуулах фабрикийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга мэдээлэл хийв. Төгсгөлд нь Баяжуулах фабрикийн Хүний нөөцийн албаны дарга Т.Тунгалагтамир хэлсэн үгэндээ “Эрдэнэт” үйлдвэр 36 жилийн хугацаанд дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт боллоо.  Та бүхний  эцэг, эхчүүд  эзгүй хээр талд энэ үйлдвэр, хотыг босгосон гавьяатай хүмүүс. Аав, ээжийгээ залгамжлан энэ үйлдвэрийг  цаашид авч явна гэдэг том хариуцлага. Үүнийг ухамсарлан  сахилга бат, дэг журамтай байж, ажилдаа чин сэтгэлээсээ бүтээлч хандаарай  гээд тэдэнд амжилт хүслээ. Баяжуулах фабрикт энэ оны 11-р сарын байдлаар 110 хүн ажилд орсны 80 хувь нь эцэг, эхээ залгамжлан ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %