Катодын зэсийн үйлдвэрийн нээлт боллоо

     Намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан  билэгт сайн  өдөр  Орхон аймагт Ачит ихт  ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр үүдээ нээлээ. Үйлдвэрийн нээлтэнд Уул уурхайн  сайд Д.Ганхуяг, Орхон аймаг, “Эрдэнэт” үйлдвэрийн болон Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюу Толгой, “Оюу Толгой ХХК-ийн удирдлагууд оролцлоо. “Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн 2-р овоолгыг түшиглэн байгуулсан тус үйлдвэр, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, гидрометаллург буюу хандалт уусгалт электролизын  аргаар цэвэр зэс  гарган   авах  аж.  Жилд 10000 тонн цэвэр  зэс гаргах  бөгөөд Эрдмин ХХК-ийн зэсийн үйлдвэрээс 4 дахин их хүчин чадалтай аж. Энэ төслийг 2010 оны сүүлээс эхэлж хэрэгжүүлсэн бөгөөд өнгөрсөн 7-р сараас бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ. 2-р овоолгын 65 сая тонн хүдэр, 180 мянга тонн зэстэй түүхий эдийн нөөцөөр 10 жил ажиллах боломжтой.
     Тус үйлдвэр  ашиглалтанд орсноор  200 гаруй хүнийг ажлын байраар хангаж, өндөр  технологийг  эх орондоо нутагшуулж, монгол улсын зэсийн экспорт, валютын орлогыг  нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой юм. Нээлтийн үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэлсэн үгэндээ: “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын том илрэл нь манайхтай  хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаа юм. Эрдмин компани 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж, жил бүр 3000 тонн цэвэр зэс гаргаж, зэс бүтээгдэхүүн, кабель утас үйлдвэрлэж байна. Саяхан молибденийн баяжмал боловсруулах Шим технологи үйлдвэр үүдээ нээлээ. Ингэснээр 100 гаруй хүн ажилтай болж, молибденийн давхар исэл үйлдвэрлэж байна. Өнөөдөр Ачит ихт  компани нээлтээ хийж,  манай үйлдвэртэй хамтран ажиллах боллоо. Манай үйлдвэр энэ компанийг дэмжсэнээр “үхмэл” ашигт малтмалыг эргэлтэнд оруулж, ард түмний хүртээл болгон, орон нутагт бараа худалдан авалтын эргэлт нэмэгдэх ач холбогдолтой.  Нөгөө талаас ашигт малтмалыг  бүрэн дүүрэн боловсруулах, сорчлон  ашиглахгүй   байх  гэсэн  Монгол  улсын  ашигт малтмалын  хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх  юм гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %