Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс сард нэг удаа зөвлөлгөөн зохион байгуулж тухайн сард хийсэн ажлаа дүгнэж хэлэлцдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард үйлдвэрийн долоон цех нэгжид ээлжит бус шалгалт хийжээ. Өмнөх сарын мөн үетэй хариьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр гарсан зөрчил буурсан байна. Энэ нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулсантай холбоотой гэж үзжээ.