Оюуны өмч, инноваци, бүтээмжийн үйл ажиллагааг удирдлагууд бодлогоор дэмжин, компанийн 1000 инженерийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг болсон. Энэ жилийн зөвлөгөөнийг ирэх 4-р сарын 26-нд буюу Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна. Тус зөвлөгөөн нь 2014 онд Шинэ санаа-Шударга урамшуулал, “Бүтээлч санаачлага-Хөгжлийн түлхүүр”, 2015 онд “Мэдлэг-технологи-инновацийн үйлдвэрлэл, Оюуны өмч-инновацийн арилжаа” уриан доор зохион байгуулагдаж байсан юм.