Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод саяхан явагдлаа. 2015 оны дэлхийн болон тивийн аваргын тэмцээнд оролцох тамирчдыг эндээс сонгон шалгаруулсан бөгөөд 12 багц медалийн төлөө тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс “Хангарьд” спорт клубын тамирчид 1 алт, 2 мөнгө, 7 хүрэл медаль авчээ. Энэ жилийн самбо бөхийн Óлсын аварга шалгаруулах тэмцээнд хот, хөдөөгийн 27 байгууллага, клубийí 416 тамирчин оролцсон байна. 44 дэх удаагийн УАШТ-нд байлдааны самбо бөхөөр дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын Буриадаас баг тамирчид оролцсон нь онцлог юм. Уг тэмцээнийг самбо бөхийн Монгол улсын 10 удаагийн аварга ОУХМ Мөнхөө агсны нэрэмжит болгон зохион байгуулаâ.
Д.ЦЭНДСҮРЭН















