Жил ирэх тусам манай хотын агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж байна. Орхон аймаг энэ онд агаарын бохирдлыг бууруулахад хагас тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс манай аймагт 679 сая төгрөгийн санхүүжилт орох болсон. Үүнтэй холбоотой аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хөдөө аж ахуй, байгаль орчин, гэр хорооллын хөгжлийн хороо дээрх санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалт баталсан байна. Тэд үүнээс 500 сая төгрөгийг нь агаарын бохирдлыг бууруулах ажил зарцуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Тодруулбал сайжруулсан зуухыг иргэдэд хөнгөлттэй үнээр олгоход олгоход 200 сая, гаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө хэрэгжүүлэхэд 300 сая төгрөгийг зориулахаар тогтжээ.