Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулахад анхаарч бодлогын бичиг баримт боловсруулж эхэлжээ. Оршин суугчдын гомдол санал тасардаггүй байдлыг зохицуулах үүднээс “СӨХ-ын баримтлах бодлого”-ыг гаргах болсон байна. Тус бодлогыг боловсруулах ажлын эхэнд иргэд, оршин суугчдын санал хүсэлтийг хүлээн авах гэнэ. Тус баримт бичгийг боловсруулан мөрдүүлж эхэлснээр сууц өмчлөгдчийн холбоодын үйл ажиллагаа сайжирч иргэдийн гомдол санал ч буурна гэж Баян-Өндөр сумынхан үзэж байгаа юм байна.