Зэвсэгт хүчний 186-р анги, 110-р салбар Онцгой байдал, Цагдаагийн газраас нийтдээ 13 тасгийн 200 гаруй алба хаагчид өнөөдөр марш тактикийн тэмцээнд авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд 10 км-ын зайд уралдсан бөгөөд саадтай зурвас туулах, хордсон газар орныг туулах, буудлагын зэрэг зургаан төрлийн даалгавар гүйцэтгэсэн. Тэргүүн байранд Зэвсэгт хүчний 186-р ангийн Дэслэгч Н.Оюунбат ахлагчтай хугацаат цэргийн тасаг орсон. Харин удпаах байруудад тус ангийн ахлах дэслэгч М.Бат-Эрдэнэ ахлагчтай гэрээт цэргийн тасаг, ахлах дэслэгч Б.Наранбаатар ахлагчтай байнгын бүрэлдэхүүний тасаг шалгарлаа. Дашрамд дурьдахад энэ жил Монгол цэргийн өдөр Зэвсэгт хүчин байгуулагдсаны 95жил, Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 186-р ангийн 80 жил, Барилгын цэргийн 80 жилийн ой энэ жил тохиож байна.