Николь Кидман: Амжилтын төлөө зогсолтгүй хөдөлмөрлө

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман “Marie Claire” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Залуу нас, гоо үзэсгэлэн хоёрын нэгийг сонго гэвэл алийг нь сонгох вэ?

 

-Би залуухан байж үзсэн. Намайг ээжийнхээ гоо үзэсгэлэнг өвлөж төрсөн хэмээн гэрийнхэн минь хэлдэг. Миний ээж ямар үзэсгэлэнтэй гэж санана. Үрчлээ нь хүртэл өөрт нь зохидог. Бурхан гэнэтхэн миний өмнө гарч ирээд “Залуу нас болон гоо үзэсгэлэнгийн нэгийг сонго” гэвэл би хувьдаа залуу насыг сонгох болно. Би энэ насандаа хоёр том алдаа гаргасан. Эдгээр алдааныхаа төлөө өнөөдрийг хүртэл өөрийгөө буруутгаж амьдарч явна. Хэрвээ боломжтой бол залуухан Кидман дээр очоод “Алдаа гаргах хэрэггүй. Хэрвээ алдаа гаргавал чи насан туршдаа харамсах болно” гэж хэлнэ.   

 

-Нууцаасаа хуваалцаач?

 

-Хүүхэдтэй холбоотой. Тэр бяцхан зүрхийг зогсоож байхдаа би зөв сонголт хийж байна хэмээн итгэж байсан. Гэхдээ буруу байжээ. Би залуу насандаа олон алдаа гаргаж явсан. Тиймээ, би алдаа гаргаж, алдаанаасаа суралцаж явна. Кинонд тоглож, алдартай болохын тулд хоёр ч удаа хагалгаанд орж, хүүхдээ авахуулж байлаа. Би энэ бүхнийг охидоосоо нуудаггүй. Тэд ч гэсэн ирээдүйд эхнэр, ээж болно. Ээжийнхээ алдааг бүү давтаасай хэмээн ийнхүү ярьж байна.

 

-Урлаг хатуу гэдгийн тод жишээ. Ихэвчлэн урлагийн замыг сонгож буй эмэгтэйчүүд хувийн амьдралдаа ихээхэн асуудалтай байдаг. Гэр бүлийн хувьд тогтворгүй харагддаг. Санал нэгдэх үү?

 

-Эхнэр болох уу, алдартай болох уу гэх хоёр сонголтын өмнө зогсдог. Мэдээж эмэгтэйчүүд эхнэр болохоосоо илүү эрх чөлөөтэй бас алдартай болохыг хүсдэг. Гэхдээ үнэн хэрэгтэй ихэнх нь буруу сонголт хийсэн байдаг. Ээж болохоос битгий татгалз.

 

-Үнэнийг хэлэхэд, харамсал дунд гэр бүлийн салалт багтаагүй гэж үү?

 

-Бий. Азаар би салалтын дараа хайртайгаа учирсан. Тиймээс салалтын шарх их хурдан эдгэрсэн. Эргээд хартал Урбантай ханилаад есөн жил болжээ. Бид хоёр хүүхдийн эцэг эх. Намайг эх болгосон азтай залуу.

 

 

-Та хоёртой холбоотой олон таагүй мэдээлэл гарч байна. Салах гэж байгаа, Урбан таныг хуурсан гэх мэт. Энэ мэт сөрөг мэдээллээс гэр бүлээ хэрхэн хамгаалдаг вэ?

 

-Тиймээ, өнгөрсөн жил манай гэр бүл хэвлэлийнхний анхаарлын төвд байсан. Учир утгагүй худал мэдээлэл эцэстээ гэр бүлийн маргаан үүсгэж эхэлсэн. Урвалт, хууралт гэх мэдээллийг анх сонсоод итгэхийг хүсээгүй ч худал мэдээллийг олон удаа сонсохоор үнэн мэт болдог.

 

-Нэг хэсэг нөхөр тань хуурсан хэмээн хэвлэлээр шуугисан. Энэ тухай асуух эвгүй байгаа ч уншигчид сонирхож байгаа байх?

 

-Энэ бүхэн худлаа. Худлаа хэмээн 1000 удаа хэлсэн ч хүмүүсийн төөрөгдлийг арилгаж чадахгүй байх. Гэхдээ би нөхөр болон гэр бүлдээ сэтгэл хангалуун байна.

 

-Мөн Беллагийн хурим олны анхаарлыг татсан?

 

-Тиймээ, охин минь хайртай залуутайгаа хуримласан. Хурим гэнэт л болсон. Том, бид хоёр ч мэдээгүй. Хуримын тухай хэвлэлээс олж уншаад уйлсан. Охиныхоо хувьд хэн ч биш болсон өөрийгөө үзэн ядаж байна.

 

-Том Круз өнөөдрийг хүртэл энэхүү хуримыг хүчингүй гэж байгаа. Та санал нэгдэж байна уу?

 

-Болно, бүтнэ хэмээн гэрлэсэн байх. Тиймээ үр хүүхдийнхээ амьдралд дараа учруулахыг хүсээгүй. Энэхүү үйл явдал намайг муу, хариуцлагагүй ээж гэдгийг дахин баталсан. Би өмнө нь алдсан мөртлөө дахин алдаа гаргасаар байна.

 

-Өнгөрөгч онд “Strangerland”, “Secret in Their Eyes”, “Dead Calm”, “Moulin Rouge!”, “The Hours” болон “Rabbit Hole” зэрэг кинонд тоглосон. Энэ онд зарим киноны зураг авалт үргэлжлэх болно. Завгүй байдал муу ээж болоход нөлөөлж байна уу?

 

-Тиймээ. Заримдаа яагаад жүжигчин болсон юм бол доо гэж боддог. Гэртээ байхаасаа илүү зураг авалтын талбай дээр ихэнх цагаа өнгөрүүлж байна. Өнгөрсөн амьдрал минь бүтэлгүйтэж, хүүхдүүд минь сэтгэлийн шархтай үлдсэн шалтгаан бол хэтэрхий завгүй амьдрал. Гэхдээ би хичээж байна. Өөрийнхөө сонголтыг буруу биш гэдгийг нотлон харуулахын тулд хичээж явна. Хэрвээ би жүжигчин болоогүй байсан бол хэн ч биш байх байсан. Бусадтай адилхан болохоос эмээдэг. Амжилтын төлөө зогсолтгүй хөдөлмөрлө. Гэр бүлийнхээ төлөө зогсолт ажилла. Учир нь гэр бүлийг үйл ойшоож болохгүй тийм л чухал эрдэнэ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %