Өнөөдөр Технологийн сургуульд инженерийн боловсролын CDIO системийг нэвтрүүлэх арга зүйн сургалт эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх тус сургалтанд технологийн сургуулийн багш нар болон Эрдэнэт үйлдвэрт ажиллангаа Технологийн сургуульд гэрээгээр багшилдаг багш, инженерүүд хамрагдаж байна. Монгол Улсын БСШУЯам CDIO системийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ систем нь дотроо 12 заалт бүхий сургалтын арга зүйн стандарттай. Инженерийн боловсролын шинэчлэлийн арга зүй сургалт нь нийт 5 шатны сургалт байдаг. Үүний хоёр дахь шатны сургалт өнөөдөр ийнхүү явагдаж байгаа юм. Эхний удаа багш нарт дээрх системийн тухай ойлголт мэдээллийг өгсөн бол өнөөдөр CDIO системийг хэрхэн хэрэгжүүлэх арга зүйг зааж өгч өгч байгаагаараа онцлог аж. Багш нар тус сургалтанд хамрагдсанаар сургалтын төлөвлөгөөгөө нягт төлөвлөх, заах арга туршлагаа сайжруулах, инженерийн мэдлэгийг илүү бодитой үнэлж дүгнэх чадвартай болох юм. Мөн оюутнууд мэдлэг, ур чадвар, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай инженерийн ажлын туршлагад суралцах боломж бүрдэх юм байна.