Тэртээ 1977 оны 3-р сарын 9-ны энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Төлөвлөлтийн хэлтэс буюу одоогийн Эдийн засаг, маркетингийн хэлтэс, Үйлдвэр, техникийн хэлтэс, Ерөнхий механикийн хэлтэс, Ерөнхий эрчим зүйн хэлтэс болон Нягтлан бодох-санхүүгийн хэлтсүүд байгуулагдаж байсан түүхтэй. Хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн 6-р хуралдааны шийдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын 42 тоот тушаалаар 19 хэлтэс нэгж байгуулж байжээ. Үйлдвэр техникийн хэлтсийн даргаар В.А.Кулишов, Ерөнхий механикийн хэлтсийн анхны даргаар В.А.Тилилкин болон долоо нхүний бүрэлдэхүүнтэй үүсэн байгуулагдаж байсан Төлөвлөлтийн хэлтсийн даргаар Н.И.Кирьянов нарыг тус тус томилж байв.
Б.Учрал