Баяжуулах фабрикийн нийт ажиллагчдын цасны өдөрлөг Сархиа цанын баазад өнгөрсөн амралтын өдөр боллоо. Өдөрлөгт 720 гаруй ажилтан, 40 орчим ахмадууд оролцлоо. Энэ үеэр олс таталт, багийн гүйлтийн тэмцээн явуулж, цасны баярын тансаг ширээ засан бие биенээ дайлж, хамт олноороо 1 км алхаж, ажлын алжаалаа тайлан нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөв. Халуун цай, буцалгасан аарцаа барьсаар хүрэлцэн ирж, хамт олонтойгоо хөгжилдсөн ахмадууддаа ажилтнууд нь талархлаа илэрхийлэв.





Я.ЭНХТУЯА















