Хүдрийн ил уурхайд 1996 онд 6000 м2талбай бүхий уулын тоног төхөөрөмжийн засварын газрыг ашиглалтанд оруулснаас хойш бүх төрлийн засварын ажлыг энд гүйцэтгэдэг болсон. Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, засвар тохируулга болон үйлчилгээний ажлыг энд хийхээс гадна шинэ экскаватор болон өрмийн машины угсралт тохируулгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийнхэн ОХУ-д үйлдвэрлэсэн СБШ-250 маркийн шинэ өрмийн машины угсралтыг нэг сарын дотор хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус хамт олон өнгөрсөн 7 хоногт ЭКГ-10 маркийн шинэ экскаваторыг амжилттай угсарч ажилд оруулсан байна.



Г.Алтанцэцэг















